Бямба гаригийн өглөө

          Нэг газраа нилээн удаан амьдрахын давуу тал нь "нутгийн оршин суугчид"тайгаа танилууд болдог явдал. Ойролцоо гэртэй нэгэн ээжтэй хамт хүүхдүүдээ аваад зэргэлдээх farm дээр очьё гэж тохирсноороо очлоо. Аливаа зүйлд шинэчлэл их хэрэгтэй байдаг, энэ farmын менежмент нь өөрчлөгдөж, шинэ эзэдтэй болсноос хойш шал ондоо нүүр царайтай болсон. Сайн дурын … Continue reading Бямба гаригийн өглөө

Од гарагс, дотоод ертөнц, цаг хугацааны тухай

Өвөр түрийдээ орж найзлаагүй ч танилцсан цагаасаа эхлэн холбоо таслалгүй зургаа долоон жил үерхсэн Болгар найз бүсгүй маань хүүхдийн сургуулийн амралтаар Хатан хааны нэрэмжит Одон орон судлалын төв дэх үзүүлбэрийг хүүхдүүдтэйгээ очиж үзэх санал тавьж байна. Уухайн тас "за" гэлээ. Цагны эхлэл байдаг, дэлхийд алдартай энэ төв нь Greenwichд байдаг бөгөөд манайхаас 40 минутаар Dockland's … Continue reading Од гарагс, дотоод ертөнц, цаг хугацааны тухай

Чихний гоёл

Тэр үед чих цоолох ариун цэврийн хэрэгцээ хангасан, багаж төхөөрөмж байсангүй. Эгч нарын нэг маань намайг зусланд байсан танил дээрээ аваачиж миний чихийг цоолуулж байсан санагдана. Тэр үед чих цоолохдоо хүмүүс буцалгаж ариутгадаг тариурын зүүгээр, эвсэл сайтар хурцалсан шугам зургийн харандааг хэрэглэдэг байв. Миний хувьд хоёр дахь аргаар нь цоолуулсан. Хурц харандааг эргэдсээр эхний арьсыг … Continue reading Чихний гоёл

Easter Holiday ХҮҮГИЙН СУРГУУЛЬ АМАРЛАА

ДоrmEaster Holidayгээр хүүхдүүд сургуулиасаа хоёр долоо хоног амардаг. Хүүхдийн амралт гэдэг хамгийн сайхан мөчүүдийн нэг нь байдаг учир энэ удаагийнх нь амралтаар нар гарсан өдрүүдэд нь аль болох цэцэрлэгтэй, ногоон модод, устай газруудаар явж, бүрхэг өдөр нь хамтдаа бялуу жигнэж, боорцог хийн, шинэ жороор хоол хийн, урлагийн галерэй, тоглоомын талбай зэргээр өнжлөө. Лондонд амьдрахын нэг … Continue reading Easter Holiday ХҮҮГИЙН СУРГУУЛЬ АМАРЛАА

ХАМБА ХИЛЭН Сандаал

Хэрэв миний Хувцас Бурхан facebook pageийг дагадаг бол энэ гутлыг харсан байх. "Хувцас Бурханы 3р сарын олз" цомогт оруулж байсан. Анх энэ гутлыг дэлгүүрийнх нь шилэн үзүүлэн дээр хар ногоон хамба хилэн богино даашинз доор хослуулан тавьсан байсныг хараад шууд л дурлаж билээ. Гэтэл дараахан нь аз болж өвлийн хямдралаар үнэ нь буусан байгаатай таарч … Continue reading ХАМБА ХИЛЭН Сандаал

CONVERSE

Хөлийн тавхайг яг л нүүр шигээ авч үздэг хүмүүс байх юм аа. Сонин зүйрлэл авчихлаа, гэхдээ цаг агаар хүйтрэхэд нүүр яалт ч гүй л ил явдаг, яг тэрэнтэй адилхан, өвлийн хүйтэн болчихоод байхад хөлийн хуруунуудаа ил гаргачихаад л сандаал чирээд яваад байх юм аа. Лондонгийн өвлийг Монголынхтой харьцуулахад дулаахан л даа, гэхдээ бас өвөл гэдэг … Continue reading CONVERSE

НИЙТИЙН УНААНД НҮҮРЭНДЭЭ ЭНГЭСЭГ ТАВИХУЙН УРЛАГ

Tube алгуурхаан голдуу зогсдог, харин энэ удаа хоёр хөл дээрээ тэнцвэрээ олонгоо, сормуусны будгаа түрхчих санаалж байсан хүн чинь унааны санамсаргүй огцом тоормослолтоор сормуусны будагныхаа сойзыг золтой л хажуугийн хүүхний нүд руу зоочихсонгүй. Tube гэдэг нь Лондонгийн метроны нэршил.Tubeнд яваа хүмүүс энэ нарийхан могой шиг урт унааны дээд талын хөндлөн эсвэл хажуугийн босоо шонгоос нэг … Continue reading НИЙТИЙН УНААНД НҮҮРЭНДЭЭ ЭНГЭСЭГ ТАВИХУЙН УРЛАГ

Өвлийг пальтотой давчихлаа гэж үү????

Монголд мэргэжлийнхээ дагуу карьерээ эхэлж байсан үе. Тухайн үеийн найз залуу, одоогийн нөхөр маань Их Британиас намайг хажуудаа авахаар ятгаж байна аа: Чи энд ирвэл өвөл нь даарахгүй, гоё дулаахан гээд л. Ээж маань хүүхэд байхад "дайсандаа дуртай болон дургүй зүйлээ хэлж болдоггүй юм, дуртай зүйлээр чинь зальдаж мэднэ, дургүй зүйлээр чинь айлгаж чадна" гээд. … Continue reading Өвлийг пальтотой давчихлаа гэж үү????