СҮРЧИГНИЙХЭЭ ҮНЭРИЙГ ЯАЖ УРТ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛАХ ВЭ?

Авсан сүрчигнийхээ гоё үнэрийг хэвээр нь удаан хадгалмаар л байгаа биз дээ? Би ч бас. 

WP_20141115_015
Ил байрлуулж л гоёыг нь харж баймаар шил савтай уснууд их байх. Шүршигчний тусгай гуурс, хийн шахалтын бөмбөлөгтэй энэ гоё эдийг бол ил л байлгаж, dressing table буюу гоёлын толины ширээгээ чиммээр  байгаа биз?

Та нар сүрчигээ хаана байрлуулдаг вэ? Би бол ванны өрөөнийхөө шүүгээнд байрлуулдаг байсан нь буруу болж таарлаа. Нэг халаад нэг хөрөөд л , ууршилтын хувьд бас солигдомтгой газар үнэртэй ус байрлуулах нь найрлагыг нь муутгадаг гэх.

WP_20141113_031
Mark Jacobsын “ягаан өнгийн зөгийн бал” нэртэй сүрчигний савыг нь ил байрлуулж баймаар өхөөрдөм хөөрхөн сувдан биетэй эрвээхэй наалттай

Зарим хүмүүсийн үнэртэй усны цуглуулга нь тоолж барамгүй байдаг. Тансаг хэрэглээ болохоор үйлдвэрлэгчид сав баглаа, хайрцаг шилэнд нь маш их анхаарал хандуулдаг. Тийм сайхан үнэртэй зүйлийг үзэсгэлэнтэй сав улам чимдэг. Тийм болохоор тансаг шил савтай цуглуулгаа гоёж гооддог толиныхоо өмнө илхэн байрлуулах нь зүйн хэрэг. Гэхдээ тэдгээр дээр нарны гэрэл шууд тусдаг байхаар бол энэ нь үнэртэй усанд муу. Энэ нь мөн л сүрчигний найрлага орцыг муутгадаг аж.  Тэр  тусмаа тунгалаг, нэвт харагддаг шилтэй бол сүригнүүд нь далдхан байсандаа дээр.

WP_20141115_021 1
Манай ээжийн эгчийнд  (хүргэн ахынд) яг энэ зураг дээрх шиг хажуудаа хийн шахалт бөмбөлөгтэй, цүлхгэр хөх өнгийн  савтай үнэртэй ус байдаг байсан. Доторх ус нь дуусчихсан хойно нь ч би тэр зууван бөмбөлгийг нь бяцхан гараараа базан шахаж, саван доторх чихэрлэг үнэрийг нь хамартаа наан үнэртдэг байж билээ.

Хэт зайлж, сэгсрэх нь усны гоё үнэрт мөн л муугаар нөлөөлдөг болохоор цүнхэндээ хийж явах нь ч бас тийм ч зөв шийдэл биш юм байна.

WP_20141113_034
Хонин нүд цэцгэн чимэг бүхий савтай цэнхэр өнгийн сүрчиг

Тэгэхлээр сүрчгээ үнэрээ удаан барьдаг, анх үнэртдэг байсан тэр гоё үнэрээ хадгалсан байлгахын тулд нарны шууд гэрлээс далд, сэгсрэгдэж зайлагдахгүй, хэт халж хэт хөрдөггүй өөрөөр хэлбэл далдхан, харанхуйдуу хуурай газар байрлуулах нь зөв болж таарсан тул би уснуудаа ванны өрөөнөөсөө нүүлгэж, коридорынхоо тавиур руу шилжүүлсэн. Гарахдаа шүршээд гарахад ч бас санамжтай зүгээр юм.

WP_20141113_035

Та харин үнэртэй уснуудаа хаанаа байрлуулсан бэ?

WP_20141113_037

Хувцас Бурхан

2015-01-18

2 thoughts on “СҮРЧИГНИЙХЭЭ ҮНЭРИЙГ ЯАЖ УРТ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛАХ ВЭ?

Leave a comment