Зорилтуудаа эргэн харахуй: НЭГ: Блог хөтлөлт буюу хоббигоо авч явах нь

2017 оны босгон дээр өөртөө хэд хэдэн зорилт дэвшүүлсэн ба нэг л мэдэхэд шинэ он гарсан тэр өдрөөс хойш хагас жил өнгөрөхөд бараг л дөхжээ. Иймд зорилтуудаа нэг эргэн харъя гэж бодлоо. Зорилт дэвшүүлж болно, харин түүнийгээ эргэн хянахгүй, хэрэгжүүлэхгүй байвал хэрэг нь гарахгүй шүү дээ. Миний хувьд хоббитой хүн, өөрийн гэсэн сонирхлоо орхигдуулаагүй авч … Continue reading Зорилтуудаа эргэн харахуй: НЭГ: Блог хөтлөлт буюу хоббигоо авч явах нь

Зун буцахын өмнөхөн: maxi dress+ бүрх малгай

Зургуудыг Ц.Мөнхдэлгэр Намрын эхэн сар гарсан авч зун шиг ногооноороо байдаг сайхан цэцэрлэгүүд Лондонд олон бий. Тэдний нэг бол яах аргагүй Hyde Park. Цэцэрлэгийн явган хүний өргөн цэлгэр замаар нь алхахад сэтгэл өөрийн эрхгүй тэнийдэг. Энэ хавийн үзэсгэлэнт хэсгүүдэд авахуулсан зургуудаа энэ удаа толилуулъя. Энд өмссөн байгаа mаxi dress/урт даашинзны өнгө хээний зохицол нь надад … Continue reading Зун буцахын өмнөхөн: maxi dress+ бүрх малгай

CROPPED TROUSERS/ Elegant and Classy Look/ОГОТОР ӨМД

Очиж байгаа арга хэмжээндээ тохируулж хувцаслах хэрэгтэй болдог. Өнөөдрийн постоороо элегант мөртлөө биед эвтэйхэн, энгийн чөлөөтэй мөртлөө бас хурц тийм шийдлээр яаж хувцаслаж болох санааг өгөх зорилгоор энэ хувцаслалтыг үүсгэн оруулж байна. Заримдаа бид зориг гарган өөртөө зохихгүй байх ч гэсэн хувцсаа углаж үзэж байх хэрэгтэй санагддаг юм. Өмсөж үзсэнээр ононо уу л гэхээс алдана … Continue reading CROPPED TROUSERS/ Elegant and Classy Look/ОГОТОР ӨМД

БОГИНО ХАР ДААШИНЗНЫ ОРОНД Little Black Dress alternative

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой хувцасны нэгийг LBD буюу Богино хар даашинз гэдэг. Хэрэв хар өнгө өмсөх дургүй бол яах вэ? Хар хөх өнгөөр орлуул. Миний энэ зураг дээр байгаа богино даашинз бол хар хөх өнгөтэй. Тас хар өнгөний ондоо нэг боломж. Үүнийг яагаад сонгосон бэ гэвэл: Хэтэрхий богино бариу даашинз хөлийн ихэнх хэсгийг … Continue reading БОГИНО ХАР ДААШИНЗНЫ ОРОНД Little Black Dress alternative

Inspiration for my pink dress ЯГААН ДААШИНЗ

Энэ даашинзыг өмсөх санаа Lavazzа итали espresso coffeeны сурталчилгааны зургаас сэдэлтэй. Хаа тааралдсан газраа энэ сурталчилгааны зургийг авсныгаа энд оруулж байна. Энэ зургийг  undergroundны ханан дээр, урсдаг шатны хажуугаар, буудлуудын эргэн тойронд гээд хаа сайгүй л байрлуулсан байлаа. Би хаа явсан газраасаа, хаа нэгтээ харсан зүйлээс ургуулан хувцасны сэдэмж авах дуртай байдаг. Ялангуяа Лондон хот … Continue reading Inspiration for my pink dress ЯГААН ДААШИНЗ

Чихний гоёл

Тэр үед чих цоолох ариун цэврийн хэрэгцээ хангасан, багаж төхөөрөмж байсангүй. Эгч нарын нэг маань намайг зусланд байсан танил дээрээ аваачиж миний чихийг цоолуулж байсан санагдана. Тэр үед чих цоолохдоо хүмүүс буцалгаж ариутгадаг тариурын зүүгээр, эвсэл сайтар хурцалсан шугам зургийн харандааг хэрэглэдэг байв. Миний хувьд хоёр дахь аргаар нь цоолуулсан. Хурц харандааг эргэдсээр эхний арьсыг … Continue reading Чихний гоёл

ХАМБА ХИЛЭН Сандаал

Хэрэв миний Хувцас Бурхан facebook pageийг дагадаг бол энэ гутлыг харсан байх. "Хувцас Бурханы 3р сарын олз" цомогт оруулж байсан. Анх энэ гутлыг дэлгүүрийнх нь шилэн үзүүлэн дээр хар ногоон хамба хилэн богино даашинз доор хослуулан тавьсан байсныг хараад шууд л дурлаж билээ. Гэтэл дараахан нь аз болж өвлийн хямдралаар үнэ нь буусан байгаатай таарч … Continue reading ХАМБА ХИЛЭН Сандаал

CONVERSE

Хөлийн тавхайг яг л нүүр шигээ авч үздэг хүмүүс байх юм аа. Сонин зүйрлэл авчихлаа, гэхдээ цаг агаар хүйтрэхэд нүүр яалт ч гүй л ил явдаг, яг тэрэнтэй адилхан, өвлийн хүйтэн болчихоод байхад хөлийн хуруунуудаа ил гаргачихаад л сандаал чирээд яваад байх юм аа. Лондонгийн өвлийг Монголынхтой харьцуулахад дулаахан л даа, гэхдээ бас өвөл гэдэг … Continue reading CONVERSE